Wednesday, January 2, 2008
Адууны дэлэн дээр амталсан жаргал
Наадам болоход сар гаруйхан хугацаа үлджээ. “Хүй долоон худаг”-ын ойролцоо олон гэр буудаллаж, “бурхнаас заяасан хурдан буян” хэмээн адуугаа хайрлан арчилж буй уяачдын дүр зураг сэтгэл хөдөлж, хийморь сэргэмээр сайхан. Баянаа бүсгүй ийм л үед нөхрөө даган салхинд гарангаа морьд үзэх дуртай. Түүний нөхөр Ганаа нь компанийхаа нэр дээрх хэдэн адуугаа нутгийн нэгэн уяачийнд тавьж маллуулдаг. Түүний морьд жил бүрийн наадамд тоосоо өргөж, бас ч үгүй эхний тавьд багтаж хурдалдаг. Баянаад, нөхөр нь энэ хэдэн морьдоо өөрөөс нь илүү хайрлаад байх шиг санагдаж, адгуустай барьцах хачин харам сэтгэл төрөх үе бий. Гэхдээ өөрөө ч моринд дуртай нэгэн болохоор адууны дэлэн дээр салхи сөргүүлэн давхихдаа бүх гомдол, тунирхлаа хүлгийнхээ туурайнд шидлэгдэх чулуу адил мартаж орхидогсон. Ганаа ч эхнэрийнхээ энэ занг мэдэх тул нууцхан өхөөрдөж өнгөрөөдөг билээ.
Нэгэн амралтын өдөр Ганаагийн гэр бүл Төв аймгийг зорилоо. Цэлмэг нартай өглөө байсан тул Баянаа нимгэн даашинз, хөнгөн кет өмсөн, нөхөртөө шорт, мөн богино ханцуй, задгай энгэртэй цамц сонгосон байв. Тэд уламжлал ёсоор морьдоо эргэн тойрон шинжиж, илж үнсэх нь холгүй энхрийлэн дэргэдээс нь үл холдоно.
Мөн саахалтынхаа араб угсааны морьдын жүчээгээр оров. Өндөр зэгзгэр биетэй, урт шулуун хөлтэй араб морьдын гол шиг урссан хүзүү, хондлойг нь дагуулан илэн зогсох нөхрөө хараад Баянаад нэгэн дэггүй хүсэл төрж, дотроос нь горхи шиг оргилон байлаа. Тэрээр хайрттайгаа энэ морьдыг унаад уудам талаар давхихсан гэж хүсч байв. Гэхдээ хэн ч байхгүй эзгүй хээр ийм сайхан амьтад унаад, ховор олдох жаргалыг амталж болмоор санагдаж байлаа. Ганаагийн чихэнд энэ хүслээ эрхлэнгүй хэлэхэд нөхрийнх нь нүд сэргэж, “юу нь болохгүй гэж” хэмээн хэлээд эзнийх нь зөвшөөрөлтэй хоёр морь хөтлөн авчрав.
Мордов уу үгүй юу, урд дэнжийн зүг тоос татуулан уралдан одох хосыг харах нь ээ эзэн морь хоёрын сайхныг тэнцүүлээ юу гэлтэй бахдам ажээ. Дэнжийн цаана тал бий. Ногоорон халиурах уудам талд цээж дүүрэн амьсгалах цэнгэг агаар зүсэн, зурсан мэт сайхан хос, морьдоо унан довтлон асуй. Гэхдээ энэ гайхамшигт дүр зургийг харах хэн ч байсангүй. Тэд амьсгаа дарахаар түр зогслоо. Баянаа үсрэн бууж, унасан мориныхоо явдалд дасахгүй байна гэдэг шалтгаанаар нөхрийнхөө урд сундлав. Орос эмээлийн хойд талын төмөр бүүрэгнээс сул мориныхоо цулбуурыг сайтар уяад цааш хөдөллөө. Энэ үед тэнгэрт бөөгнөсөн жаахан цагаан үүлнээс өд шиг зөөлөн бороо шиврэх нь тэр. “Ямар гоё вэ, бороо орох нь” гэж баярлан дуу алдахыг сонсох нь ээ байгаль дэлхийгээ шүтэн, орчиндоо уусах мэт
бүсгүйн бие сэтгэл нэн таатай байгаа нь илт. Хөтөлгөө морьтойгоо хоёул цааш алхуулсаар.
Зөвхөн тэр хоёрт зориулан тэнгэрээс өгсөн шагнал мэт энэ үл мэдэгдэм зөөлөн шиврээнд норсон хосын бие халуун цусаар оргилоод ирэх нь мэдрэгдэв. Баянаа гараа арагш нь сунгаж нөхрөө хүзүүдэн тэврээд толгойгоо гэлжийлгэн өнгийж уруулыг нь халуухнаар озож эхэллээ. “Хүүе, зам харагдахгүй, унана шүү” гэж нөхөр нь үнсэлтийн завсарт сануулах авч өөрөө мөн үүнийг л хүсч байлаа. Тиймээс жолоогоо сойн урд бүүрэгтээ хийгээд өөрөө эмээл дээрээ сууж, эхнэрээ бэлхүүснээс нь өргөн өөр лүүгээ харуулан өвөр дээрээ суулгалаа. Бүсгүйн өгзөгнөөс эмээлийн бүүрэг тулж, өөдөөс нь хайртынх нь хатуурсан эрхтэн халуу төөнүүлнэ.Ганаа эхнэрийнхээ бороонд норсон хүзүүг нь үнсэн таалж, нэвт норсон нимгэн даашинзны гаднаас толгой нь сэрийх хөхийг илбэн гайхамшигтай содон мэдрэмжээр уухилан зүтгэж байлаа. Баянаад нөхрийнх нь энэ үйлдэл, борооны түм буман дусалтай нийлж, эд эс бүхнээрээ цочирч, сэрж, тэр тоолондоо янаглан дуу алдана. Бүсгүй хоёр хөлөө морины хондлой дээр жийж өндийгөөд нөхрийнхөө өмднөөс бэлэг эрхтнийг нь гаргангаа өөрийнхөө дотоожийг хажуу тийш болгож борооноос харамлах мэт үтрээндээ тулган аажимхан суув.
Ганаа нэг гараараа эхнэрийнхээ бэлхүүсээр тэвэрч, нөгөө гараараа бүүрэгнээсээ барин тулгууртай гэгч нь дөрөөгөө жийлээ. Ингээд Баянаа нөхрийнхөө нуруугаар хөлөө хавчаад, мөрөн дээрээс нь барьж, норсон үсээ хаялан хөдөлж эхлэв. Уудам ногоон тал, зөөлөн шиврээ бороо, адууны зассан мэт хотгор нуруун дээрх халуухан янаглал…Байж боломгүй мэт энэ орчин хоёр залуугийн хамаг анхаарлыг нэгэн зүгт зангиджээ. Тэд бие биенээ мэдрэхээс илүүтэй байгаль дэлхийн үзэгдэлд таашаан жаргаж байлаа.
Гэтэл бүүргэнд сойсон жолоо алдуурч, морь шогшиж эхлэв. Морины шогшоонд хоёр эрхтэн золголдох нь оньсоор тааруулсан мэт эвлэгхэн байлаа. Одоо өөрсдөө хүчлэн хөдлөлгүйгээр унаж буй мориныхоо явдалд захирагдан, дээш доош цогин бүлэх нь тэдэнд илүү таашаалтай ажээ. Ганаа дөрөөндөө хөлөө лавхан хийж хавчаад, эхнэрээ унагачихгүйн тулд тас тэврэн, шогшилтын аясаар эхнэрийнхээ халуун үтрээнд эрхтнийхээ бүлэн орох тоолонд чангарч, зангирч буй биеэ барьж дийлэхгүй байлаа. Харин Баянаа хөлөө жийж, гараа алдлан, морины ихэмсгээр гэдийх хүзүүг нуруугаараа налан унаж, бүх биеэ нөхөртөө даатгажээ. Түүний нүүрэн дээр бороон дуслууд бууж, үтрээнд нь халуухан, хатуухан эрхтэн морины шогших тоолонд улам гүн орох нь даанч таатай байлаа.
Хоёр биенийхээ халуухан мэдрэмжинд шунан дайрах хос жолоогоо сул тавьж орхисноо ч мэдсэнгүй. Мөн хэзээ ч юм бэ, хөтөлсөн морь нь үлдэн хоцорсон байв. Унасан морь нь зөнгөөрөө хурдалсаар, хатируулж, улмаар давхиулж эхэллээ. Энэ үед Ганаа эхнэрээ өвөр дээрээ тас тэврэн дөрөөн дээрээ зогсох шахам хөндийрч, давхилтанд нь сексийн хэмнэлээ тааруулж байлаа. Нэвт норсон биеийг нь сийчих мэт салхи татуулан хурдлах морины давхиан дунд хосын бие халуу төөнөн хөвчирч, хурд хүчний нөлөөнд сэтгэл нь яаран дур тавихаар чивчигнэж эхлэв. Баянаа “Хонгор минь улам хурдан, хурдан давхи” хэмээн хүлгэндээ, нөхөртөө шивнэн гараа хойш сунгаж морины дэлнээс зууран, өөдөөс нь тосгуулан хөдлөнө.
Ганаа урагш ганц сунан алдуурсан жолоогоо барьж, бярдан татахад өндөр сайхан хүлэг нь амаа булаалдан цогив. Энэ мөчид эхнэр нь талаар нэг орилон өвөр дээр нь унах нь уу гэлтэй “булгиж” байв. Түүний галзууртлаа тачаадсан байдлыг харсан Ганаа удтал хураан тэссэн үрийн шингэнээ сад тавилаа. Унасан хүлэг нь зогсож, дороо цавчлан байхуйд эхнэр нөхрийн сексийн оргил үе хэмнэл хэмнэлээр сад тавин булгилж байлаа.
Тэд нойтон өвсөн дээр норж, хөлөрсөн биеэрээ сулбайн унаж, хэсэг тэврэлдэн хэвтлээ. Энэ үед бороо зогсон үдийн халуун нар шарж эхэлсэн байв. Байгал дэлхий тэр хоёрт энэ гайхамшигт жаргалыг амсуулах гэж хураа хайрласан мэт одоо тэнгэрт бүртийх ч үүлгүй. Хажууд нь өвс шир шир хазлах хүлэг нь тэднийг сэтгэл хангалуун байгааг мэдсэн мэт хааяа ихэмсгээр хүзүүгээ өргөн, толгойгоо хаялан зогсох аж…
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment